“Гэм зэм” жүжгийг үзэгчдийн хүсэлтээр амралтын өдрүүдэд тоглоно

Admin | 2021-12-09


Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” постдрамын жүжиг арваннэгдүгээр сарын 25-нд нээлтийн үзвэрээ толилуулснаас хойш үзэгчид ам сайтай байгаа. Нээлтээ хийсэн цагаас хойш өдөр алгасалгүй үзэгчдэд хүрсэн уг жүжгийн хаалтын тоглолтуудын тасалбар өчигдөр худалдаалагдаж дууссан. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр “Гэм зэм” жүжгийг энэ амралтын өдрүүдэд буюу 11, 12-нд толилуулахаар болсон байна. Тасалбарыг зөвхөн РЦНК кассаар борлуулах аж.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)