Монгол оюутнуудын хоргодож байсан байранд дэлбэрэлт болсон гэв

Admin | 2022-02-28


Украины Харьков хотод хоргодох байранд байсан монгол оюутнууд өчигдөр Львов хот руу явах галт тэргэнд сууж хотоос гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл монгол оюутнуудын байрлаж байсан байранд дэлбэрэлт болсон талаар Харьков хотод сурч буй хоёр оюутны ах Б.Мөнхжаргал ярьжээ. Тэрбээр “Манай оюутнуудын байсан хоргодох байранд дэлбэрэлт болсон байсан. Манай оюутнууд авхаалжтай байж, амжиж гарч чадлаа. Дэлбэрэлт, буун дуутай орчинд эрсдэл хүлээж вокзал руу гарсан эхний дөрвөн оюутанд бид баярлаж байна” хэмээн ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)