Орос, Украины төлөөлөгчид энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор гаргахаар санал нэгджээ

Admin | 2022-03-03


Өчигдөр болсон хоёр дахь шатны хэлэлцээрээр сөргөлдөгч талууд байлдаан болж буй газруудаас энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор гаргахаар санал нэгджээ. 

ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский талууд хэд хэдэн асуудлаар харилцан ойлголцолд хүрч чадсан хэмээн мэдэгдсэн бол Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михаил Подоляк тохиролцсон цорын ганц асуудал бол хүмүүнлэгийн коридор гэжээ. Талууд хүмүүнлэгийн асуудал төдийгүй сөргөлдөөнийг ирээдүйд улс төрийн аргаар зохицуулах асуудлыг хэлэлцсэн гэж Мединский хэлсэн ч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Ойрын хугацаанд талууд коридор зохион байгуулах тусгай холбооны сувгуудаа тодорхойлж, логистикийн журмыг боловсруулах юм. 

Мөн ирэх долоо хоногийн эхээр гурав дахь уулзалтыг товлох төлөвтэй байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)