Сүүлийн 24 цагт 232 иргэнээс халдвар илэрчээ

Admin | 2022-03-03


Эрүүл мэндийн яамнаас цар тахлын нөхцөл байдлын талаар тоон мэдээлэл танилцууллаа. Сүүлийн 24 цагт 232 иргэнээс халдвар илэрчээ. Бүртгэгдсэн халдварын 95 нь нийслэлд, 137 нь орон нутагт батлагдсан байна. Энэ хугацаанд долоон аймагт халдвар бүртгэгдээгүй бол хамгийн олон тохиолдол Өмнөговь аймагт бүртгэгджээ. Харин сүүлийн хоногт халдварын улмаас нэг хүн эндсэн байна. Одоогоор 1935 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 496 нь хүүхэд, 107 нь жирэмсэн эх байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 25 хүний биеийн байдал маш хүнд байна. Харин өрхийн эмчийн хяналтад 6262 иргэн гэрээрээ эмчлүүлж байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)