Украины АЦС дээр үүссэн нөхцөл байдлын улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хуралдахаар болов

Admin | 2022-03-03


Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй Запорожийн атомын цахилгаан станцыг тойрсон нөхцөл байдлын талаар хэлэлцжээ. Энэ талаар РИА Новости мэдээлсэн байна. 

Улмаар АЦС дээр үүссэн нөхцөл байдлын улмаас НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулна гэж Борис Жонсон мэдэгдсэн байна. Зеленский түүнчлэн Европын зөвлөлийнх тэргүүн Шарль Мишель, Германы канцлер Олаф Шольц, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн дарга Рафаэль Гросси нартай хэлэлцжээ. 

Сүүлийн үеийн мэдээллээр, АЦС дээр гал сөнөөгчид ажиллаж байгаа, буудалцаан болоогүй гэнэ. Орон нутгийн цагаар 02:26 цагт гуравдугаар эрчим хүчний блокийг системээс салгаж, одоо дөрөвдүгээр блок ажиллаж байгаа аж. Украины Онцгой байдлын албаны мэдээлснээр "АЦС дээрх нөхцөл байдал хэвийн, сургалт дадлагын корпуст гал гарсан" гэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)