4 настайдаа эцэг эхдээ хаягдсан вьетнам бүсгүй “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй”-ээр өргөмжлөгдлөө

Admin | 2021-12-10


Тайландад энэ сарын 4-нд болсон “Miss Grand International 2021” тэмцээнд вьетнам эмэгтэй Нгуен Туй Диен тэргүүн байр эзэлж, титмийг хүртлээ.

60 гаруй оролцогчдоос хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйгээр шалгарсан Туй Диен “Би ягаан шилтгээнд амьдардаг гүнж биш. Би эцэг эхийнхээ хайр халамжгүй амьдрахаас өөр аргагүйд хүрсэн” хэмээн хүүхэд насаа дурссан байна.

Туй Диенийг 4 настай байхад нь эцэг эх нь салж, нагац эгчтэйгээ хамт үлджээ. 18 настайгаасаа хойш ганцаараа амьдарч загвар өмсөгч, зочид буудлын ресепшн гэх мэт цагийн байж болох бүх ажлыг сургалтын төлбөр, амьжиргааны зардлаа олохын тулд хийдэг байжээ. Тэрээр “Би эерэг сэтгэлгээгээр чадах бүхнээ хийсэн” хэмээн дурссан юм.

Туй Диен сурлага сайтай байсан бөгөөд вьетнамаас гадна англи, тай, франц хэлээр чөлөөтэй ярьж чаддаг гэнэ.

Туй Диэн "Өнөөдөр миний мөрөөдөл биеллээ, та ч бас үүнийг хийж чадна гэдэгт итгэж байна" гэжээ.

Туй Диен өмнө нь 2017 онд Өмнөд Вьетнамын миссийн 1-р байр, 2018 онд Вьетнамын 5-р байрт шалгарч байсан юм.

Туй Диен орон нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Өөртөө юу байгаа, юу байхгүйг мэдэх нь өөртөө итгэх итгэлийн түлхүүр гэж би боддог. Би ганцаардал, өөрийгөө өрөвдөх сэтгэлийг маш сайн ойлгодог. Тиймээс хүн бүрт үргэлж сайнаар хандахыг хүсдэг. Би эерэг энерги өгдөг сайн хүн болохыг хүсч байна" гэжээ.

Эх сурвалж news.naver.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)