Оны шилдэг тамирчдыг маргааш тодруулна

Admin | 2021-12-12


Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал болох “Бөртэ чоно” ёслолын арга хэмжээ ирэх маргааш /2021.12.13/ болно. Өнгөрсөн жил цар тахлын улмаас цуцлагдсан энэхүү арга хэмжээ энэ жил олимпийн дараа болж байгаагаараа онцлог юм.

Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчийг спортын сэтгүүлчид шалгаруулдаг. Олон улсын уламжлалын дагуу Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай сэтгүүлчид тиймээс саналаа өгч, шилдгүүдийг тодруулна. 2002 оноос эхлэлтэй тус наадам 19 дэх жилдээ болох гэж буй бөгөөд өнгөрсөн жил цар тахлын улмаас болоогүй хойшилсон юм.

"Бөртэ чоно" наадмын 2019 оны шилдгээр ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар шалгарч байлаа. Харин энэ жил хэн шалгарах нь спорт сонирхогчдыг анхаарлыг ихэд татаж буй билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)