Украин ОХУ-д 24 цаг “түр эвлэрэх” санал тавьсан ч үр дүнд хүрээгүй байна

Admin | 2022-03-10


ОХУ, Украины Гадаад хэргийн сайд нар өчигдөр дипломат уулзалт хийж, галаа зогсоох тухай ярилцсан. Тэгвэл Турк Улсын Анталья хотод болсон дипломат уулзалт үр дүнд хүрээгүй талаар Украин Улсын Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба мэдээлжээ.

Уулзалтын үеэр Дмитрий Кулеба энгийн иргэдийг тулааны талбараас шилжүүлэх зорилгоор 24 цаг “түр эвлэрэх” санал тавьсан ч, үр дүнд хүрээгүй аж.

Харин уулзалтын төгсгөлд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт дахин уулзах санал тавьж, “Киев Москвад бууж өгөхгүй” гэж мэдэгдсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)