Орос, Украины төлөөлөгчид өнөөдөр цахимаар уулзана

Admin | 2022-03-13


Орос, Украины төлөөлөгчдийн хэлэлцээ өнөөдөр онлайн хэлбэрээр болно хэмээн Украины төлөөлөгчдийн гишүүн, эрх баригч “Ард түмний зарц” Намын парламент дахь бүлгийн дарга Давид Арахамия өчигдөр мэдэгдсэн.

Тэрбээр хэлэхдээ, “Маргааш буюу гуравдугаар сарын 14-нд 10:30 цагт талууд онлайнаар хэлэлцээ хийнэ” хэмээсэн ч цагийн бүсийг тодорхой хэлээгүй байна.

Өмнө нь мөн, ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэхдээ, хоёр талын яриа хэлэлцээг даваа гарагт видео холбоосоор үргэлжлүүлнэ хэмээсэн юм.

Украины нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа ба үүнийг Оросууд болон дэлхийн зарим төвийг сахиж буй орнууд “цэргийн тусгай ажиллагаа” хэмээн нэрлэж байгаа ба АНУ болон Барууныхан “Орос-Украины дайн” хэмээн үзэж байгаа юм. Бүс нутагт нөхцөл байдал халуун хэвээр байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)