Коронавируст халдварын 92 тохиолдол шинээр батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй байна

Admin | 2022-03-13


Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 92 тохиолдол шинээр батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 60, орон нутагт 32 нь бүртгэгдсэн байна.

Халдвараас шалтгаалсан нас баралт бүртгэгдээгүйг ЭМЯ-наас мэдээллээ.

Коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт 205 хүүхэд, 45 жирэмсэн эмэгтэй гээд нийт 928 хүн эмчлүүлж байгаа бол гэрийн хяналтад 3,345 хүн байна.

Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 97 нь хүнд, 604 хүн хүндэвтэр оноштой.

Орон нутгийн хувьд зургаан аймагт л халдвар бүртгэгджээ. Тодруулбал Архангайд 1, Баян-Өлгийд 4, Дундговьд 1, Өмнөговьд 16, Ховд аймагт 4 тохиолдол байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)