Сүүлийн хоногт коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ

Admin | 2022-03-14


Өнгөрсөн хоногт коронавируст халдварын 97 тохиолдол шинээр батлагджээ.

Үүнээс 80 нь Улаанбаатар хотод, 17 орон нутагт нь бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд халдвараас шалтгаалсан эндэгдэл бүртгэгдээгүй.

Одоогоор уг өвчний улмаас эмнэлэгт 856 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бол 3,016 хүн гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна. Эмнэлэгт байгаа иргэдийн 201 нь хүүхэд бол 35 нь жирэмсэн эмэгтэй байгаа юм.

Эмчлүүлж буй иргэдийн 9 нь нэн хүнд, 101 нь хүнд, 549 нь хүндэвтэр оноштой байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)