ЗЕЛЕНСКИЙ: Хэлэлцээ үр дүнд хүрэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэй

Admin | 2022-03-15


Мягмар гарагт хийсэн видео мэдэгдэлдээ Украины ерөнхийлөгч Володимир Зеленский тус улсын ОХУ-тай хийж буй энхийн яриа хэлэлцээ “илүү бодитой” болж буйг хэлжээ. Гэхдээ үр дүнд хүрэхэд тодорхой цаг хугацаа хэрэгтэйг тэр нэмж хэлсэн байна.

ОХУ-ын зүгээс Украин улсад Умард Атлантын Цэргийн Эвсэлд (NATO) нэгдэхгүй гэсэн баталгаа өгөх, Донецк, Луганскийн салан тусгаарласан мужуудын тусгаар тогтнолыг болон Крымийн хойгийн статусыг албан ёсоор хүлээн зөвшөөрөх зэрэг шаардлагуудыг тавьж байгаа.

Хоёр улсын засгийн газрын төлөөлөгчийн яриа хэлэлцээ өнөөдөр буюу Лхагва гарагт үргэлжлэхээр болжээ.

Өчигдөр хэлсэн үгэндээ Зеленский улс орноо NATO-гийн гишүүн болох боломжгүйг үндсэндээ хүлээн зөвшөөрсөн юм.

Украины төлөөлөгчдийн ахлагч Михайло Подоляк талуудын дунд “санал зөрчилдөөн” байгаа боловч харилцан буулт хийх боломжийг үгүйсгээгүй байна.

ОХУ-ын зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд хөрш Украины нутаг дэвсгэрт халдсанаас хойш 21 хонож байгаа. Өнгөрсөн хугацаанд Украинаас 3 сая гаруй хүн хөрш Европын орнууд руу дүрвэжээ.

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)