"Бээжин 2022" өвлийн 13-р паралимпийн наадамд Хятад улс багийн дүнгээр тэргүүллээ

Admin | 2022-03-16


"Бээжин 2022" өвлийн 13-р паралимпийн наадам өндөрлөлөө. Нийт 46 орны 560 тамирчин өрсөлдсөн тэмцээнд 17 орон гэртээ медаль өвөртлөн буцлаа.

Үүнээс тэмцээнийг зохион байгуулсан Хятадын шигшээ баг 18 алт, 20 мөнгө, 23 хүрэл нийт 61 медальтайгаар тэргүүлсэн бол 11 алт, 10 мөнгө, 8 хүрэл нийт 29 медальтай Украины шигшээ баг удааллаа.

Багийн дүнгээр тэргүүлсэн орнууд:

  1. Хятад - 61 /Алт - 18, Мөнгө - 20, Хүрэл - 23/
  2. Украин - 29 /Алт - 11, Мөнгө - 10, Хүрэл - 8/
  3. Канад - 25 /Алт - 8, Мөнгө - 6, Хүрэл - 11/
  4. Франц - 12 /Алт - 7, Мөнгө - 2, Хүрэл - 2/
  5. АНУ - 20 /Алт - 6, Мөнгө - 11, Хүрэл - 3/
  6. Австри - 13 /Алт - 5, Мөнгө - 5, Хүрэл - 3/
  7. Герман - 19 /Алт - 4, Мөнгө - 8, Хүрэл - 7/

Энэ удаагийн наадамд Орос болон Беларусийн шигшээ багийг оролцуулахгүй байх шийдвэрийг Олон улсын паралимпын хорооноос гаргасан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)