“Бөртэ чоно-2021”: Шилдэг холбоогоор МЖБХ, МЧБХ тодорлоо

Admin | 2021-12-13


Бөртэ чоно” наадмын олимпын төрлийн шилдэг холбоогоор Монголын жүдо бөхийн холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо тодорлоо. Монголын жүдочид энэ жил олимпын наадмаас гурав, ДАШТ-ээс хоёр, Их дуулга, гранпри тэмцээнээс зургаан алт, таван мөнгө, 16 хүрэл медаль хүртсэн юм.

Шилдэг холбоогоор Монголын жюү жицүгийн холбоо шалгарлаа

Байгууллагын хөгжил, спортын амжилтаараа Монголын жюү-жицүгийн холбоо олимпын бус төрлийн шилдэг холбоогоор шалгарав.

 

Шилдэг менежменттэй холбоогоор Монголын Хөл бөмбөгийн холбоо

Монголын хөлбөмбөгийн холбоо 2021 онд тамирчдад зориулсан бэлтгэлийн төв ашиглалтад оруулж, олон улсын тэмцээнийг эх орондоо амжилттай зохион байгуулж, шүүгч, дасгалжуулагчдын сургалт семинарыг амжилттай зохион байгуулсан үзүүлэлтээр шилдэг менежменттэй холбоогоор шалгарлаа.

 Ажил мэргэжлийн шилдэг байгууллагаар Спортын Анагаах Ухаан, Эрдэм Шинжилгээний төв

Токио-2020” олимпын наадамд амжилттай ажилласан Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв ажил мэргэжлийн шилдэг байгууллагаар шалгарав.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)