Шилдэг олимпын зүтгэлтэнээр Ш.Лхачинжав, Шилдэг олимпын зөвлөлөөр "Атланта” олимпын зөвлөл шалгарлаа

Admin | 2021-12-13


Ш.Лхачинжав нь 2014-2016 онуудад “Дархан хил Рио-2016” Олимпын бамбарын аяныг зохион байгуулж, Монгол улсын хилийг тойруулан аялуулсан.

Пёнчан-2018” өвлийн олимпын наадмыг угтаж Олимпын тугийг, “Токио-2020” Олимпын наадмыг угтаж Олимпын бамбарыг анги отрядын бие бүрэлдэхүүнийг бүрэн хамруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн хилийн цэргүүдийн бие бялдрын хүмүүжил ажилд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж, спорт-олимпизмын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан.

 

Шилдэг олимпын зөвлөлөөр Орхон аймгийн "Атланта” олимпын зөвлөл шалгарлаа

Цар тахлын үед Орхон аймгийн “Атланта” олимпын зөвлөл нь спорт-олимпизмыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах ажлыг эрчимтэй өрнүүлөв. Мөн харьяа олимпын танхимуудын үйл ажиллагааг түлхүү дэмжин ажиллаж, Шилдэг олимпын зөвлөлөөр тодорлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)