Оны шилдэг спортын сэтгүүлчээр МҮОНТ-ийн “Монголын спортын нэгэн зуун” төслийн баг, Спортын шилдэг ивээн тэтгэгчээр MCS Coca Cola компани шалгарлаа

Admin | 2021-12-13


Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Монголын спортын нэгэн зуун” төслийн хүрээнд 100 цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй МҮОНТ-ийн баг “Бөртэ чоно” наадмын “Оны шилдэг спортын сэтгүүлч” шагналын эзэн боллоо.

Спортын шилдэг ивээн тэтгэгчээр MCS Coca Cola компани шалгарлаа

 

Спорт, олимпизмыг дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн MCS COCA COLA компанийг спортын шилдэг ивээн тэтгэгчээр тодруулав.

Спортын шилдэг бүтээн байгуулалтаар “Степпе Арена” шалгарлаа

Үндэсний хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл болсон 95 аж ахуйн нэгжийн оролцоо, 1600 гаруй мэргэжилтний ур ухаанаар бүтсэн, 2600 үзэгчийн суудалтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой “Степпе Арена” мөсөн өргөө “Бөртэ чоно” наадмын спортын шилдэг бүтээн байгуулалтаар тодорлоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)