Шилдэг дасгалжуулагчаар Б.Баттулга, Х.Болдбаатар, Д.Баттулга нар шалгарлаа

Admin | 2021-12-13


Гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын удирдсан чөлөөтийн шигшээ багийн тамирчид энэ жил олимпын наадмаас нэг хүрэл, ДАШТ-ээс зургаан хүрэл, Азийн АШТ-ээс хоёр алт, таван мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ - Х.БОЛДБААТАР /жүдо бөх/

Баг тамирчдаа амжилттай удирдан “Токио-2020” олимпын наадмаас гурван медаль, “Будапешт-2021” ДАШТ-ээс хоёр медаль авчирсан гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар оны шилдэг дасгалжуулагчаар тодорч, “Бөртэ чоно”-ын эзэн боллоо.

ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ - Д.БАТТУЛГА /пауэрлифтинг/

Паралимпын наадмын аварга Э.Содномпилжээгийн багш Д.Баттулга оны шилдэг дасгалжуулагчийн “Бөртэ чоно” шагналын эзэн боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)