Володимир Зеленский: Манай улсын аюулгүй байдлын баталгаа, төвийг сахих статус, цөмийн зэвсэггүй статусын талаар бид ярилцахад бэлэн байна

Admin | 2022-03-27


Украин улс төвийг сахих статусын талаар ОХУ-тай хэлэлцэхэд бэлэн байгааг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр Оросын сэтгүүлчидтэй видео холбоогоор уулзаж, 90 минутын турш ярилцлага өгсөн юм.

Оросын эзлэн түрэмгийлэл Украины орос хэлтэй хүн ам суудаг хотуудыг сүйрүүлж байгааг, хотуудын хохирол Чечений дайныхаас ч илүү байгааг энэ үеэр Зеленский ярьжээ.

“Манай улсын аюулгүй байдлын баталгаа, төвийг сахих статус, цөмийн зэвсэггүй статусын талаар бид ярилцахад бэлэн байна. Энэ бол хамгийн чухал асуудал” гэж Зеленский ярилцлагынхаа үеэр хэлсэн байна.

Үүнээс гадна орос хэлний Украин дахь хэрэглээний талаар Оросын талтай хэлэлцэж байгааг тэр бас сэтгүүлчдэд дуулгажээ. Харин Украиныг зэвсэгт хүчингүй болгох (демилитаризация) Москвагийн шаардлагыг хүлээж авах ямар ч боломжгүйг тэр хэлсэн юм.

ОХУ-ын эрх баригчид Зеленскийтэй хийсэн ярилцлагыг нийтлэхгүй байхыг өөрийн хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулж, ярилцлага хийсэн сэтгүүлчдийг мөрдөн шалгах болсноо мэдэгджээ.

Ням гарагт Зеленскийтэй Оросын хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчид ярилцсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)