Эмч нараа энх цагийн баатрууд гэж хөөргөж байхаар цалинг нь л нэмчих

Admin | 2022-03-29


   Өнөөдөр дэлхийн эмч нарын өдөр. Цахим хуудсаар дүүрэн “Эмч та энх цагийн баатар”, “Алтан гартай эмч” гэж ирээд бөөн сэтгэгдэл хөвөрч байна. Одоо яам, тамгын газар нь баахан хэдэн төмрөөр шагнах байлгүй. Хэнд ч хэрэггүй хэдэн үгээр цаасан малгай өмсгөж байхаар авдаг цалин дээр нь хэдэн төгрөг нэмчих. Тэгвэл харин эмч нарын хувьд арай амьдралд ойр тусна шүү. Тэрнээс биш өдөр шөнөгүй ард түмний эрүүл энхийн төлөө зүтгэж буй 12 мянган гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудад хуурамч үгнээс илүү хэдэн төгрөгийн цалин л бодит дэмжлэг болно доо. 

Ер нь манайх шиг “цалин нэмээд өгөөч” гэж эмч нараа гудамжинд гарч жагстал зовоодог улс ч үгүй байх. Бас болоогүй жагссан эмч нарын төлөөллүүдэд эрүү үүсгээд өнөөг хүртэл шүүх дээр эмч нарыг тамлаж байгаа тохиолдлууд бий. 

 

                                                                                                                                       Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)