ЗАСГИЙН ГАЗАР 11-11 төвд оператор болтлоо ЧАДАМЖГҮЙ болоо юу

Admin | 2022-05-09


  Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ганцхан сарын өмнө ард түмэндээ үнэ буулгаж, эдийн засгийг тогтворжуулна гэж амласан. Амлалтаа ийм хурдан мартчихдаг юм байх даа. Олон нийтийн санал гомдол хүлээж авах 11-11 төвд оператор хийгээд явах юм. Үүндээ Засгийн газрын гишүүдээ хүртэл татаад оруулчихсан. Өдөр бүр энэ утасны ард нэг сайд сууж иргэдэд хариулт өгөх боллоо.

Улс орон өрөнд баригдаж, ард түмэн өлсгөлөнд нэрвэгдчихээд байхад манай төрийн тэргүүнүүд утасны ард оператор хийгээд цаг нөхцөөж явна. Тэр 11-11 төв чинь гомдол мэдээлэл хүлээгээд авчих операторгүй болчихсон юм уу. Эсвэл Засгийн газрын чадамж нь ерөөс энэ юм уу.

Иргэдтэй ойртоно гээд 11-11 төвийг Засгийн газар дэргэдээ авчирсан гээд л хэд хоног ярьж байна. Угаас энэ утсыг иргэд төрийн байгууллагыг ойртуулах гэж л ажлуулж эхэлсэн санагдах юм. Эсвэл бидний ой санамж ийм мартамхай болоод байна уу. Иргэд, олон нийтийн зүгээс ирсэн санал гомдлыг хүлээж аваад холбогдох төрийн байгууллагад дамжуулах ажлыг сүүлийн хэдэн жил л хийж ирсэн байх.

Тэгээд ч АТГ, зам тээвэр, төрийн албан хаагчдын талаарх гомдлыг салбар бүрийн байгууллага нь хүлээж авах тусгай газар, хэлтэстэй. Тэд нь бүгд санал гомдлын дугаартай.

Засгийн газрын үүрэг нь лавлах төвд оператор хийх биш улс орныг бодлогоор зохицуулах, хөгжүүлэх ёстой. Тэр операторын ажлыг захын оюутан ч хийж чадна. Засгийн газар чадамжгүй байгаагаа үйлдлээрээ олон ч удаа харуулж байна даа. Тэгээд ч ерөнхий сайд талбай дээр гарч ирсэн ч, 11-11 төвд ажилласан ч өнөө л “Шударга байдлын төлөө хамтдаа тэмцье. Олон саад бэрхшээлтэй тулгарна. Гэхдээ хамт байгаарай” гэдэг улиг болсон үгээ л хэлж харагдана лээ.

                                                                                                                                                                                     Д.СҮРЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)