Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотойгоор МоАХ-ны байранд нэгжлэг хийжээ

Admin | 2022-05-16


Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор АТГ-аас шалгаж, улмаар өнгөрсөн долоо хоногт Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны байранд үзлэг, нэгжлэг хийсэн талаар эх сурвалжууд мэдээлж байгаа билээ.

Тодруулбал, Х.Баттулга нь Хөгжлийн банктай дараах хоёр асуудлаар нэр холбогддог аж.

1.Түүний зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХК-ны хамтаар "Шинэ яармаг" орон сууцны хороолол барих төслийг хэрэгжүүлэхээр 2015 оны тавдугаар сард Хөгжлийн банкнаас 142.4 тэрбум зээл авсан байдаг. Гэсэн ч зээлийн нийт үлдэгдэл нь 117.9 тэрбум төгрөг болж, шүүхийн хаалга татаад буй.

2. “Пирамид-Орд” ХХК нь 2018 оны 6 дугаар сард “Буман залуус 296 айлын орон сууц” барина хэмээн Хөгжлийн банкнаас 15 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Харин зээлийнхээ барьцаанд Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байрлах МоАХ-ны нэр дээр бүртгэлтэй 9 мянга гаруй м.кв газрыг тавьсан байдаг юм. Тухайн үед МоАХ-ны ерөнхийлөгчөөр Х.Баттулга ажиллаж байсан аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)