Харааны болон сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан хүүхэлдэйн жүжиг тоглогдоно

Admin | 2022-05-24


Улсын Хүүхэлдэйн театрын хамт олон "Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан дэлхийн сонгодог зохиол Оскар Уайльдын "Аз жаргалтай ханхүү" хүүхэлдэйн жүжгийг хүүхэд багачууддаа толилуулах гэж байна. Тус уран бүтээл нь харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгчид үзэх боломжтой Монгол Улсын анхны тайзны уран бүтээл юм.

Энэхүү “Аз жаргалтай хүү” хүүхэлдэйн жүжиг нь бяцхан үзэгчдэд хийсвэр, өнгөц болон бодит үнэлэмжийн талаарх ойлголтыг өгнө. Аз жаргал гэж чухам юу юм бэ, хаана байдаг, хэрхэн аз жаргалд хүрэх тухай өгүүлэх юм. Жүжиг тавдугаар сарын 27-31-ны өдрүүд болон зургадугаар сарын 1-нд Улсын Хүүхэлдэйн театрт тоглогдоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)