Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2022 оны зургаадугаар сарын 13-наас зургаадугаар сарын 17-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 15 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 252 даалгавар бичгээр өгсөн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 12 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 5 шаардлага тус тус бичиж хүргүүллээ.
Түүнчлэн мөрдөн байцаалтын 2731 хэрэгт хяналт тавьж, 315 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 198, Бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 19, Хүүхдийн эсрэг 3, Өмчлөх эрхийн эсрэг 93, Авлигын 3, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Хүрээлэн байгаа орчны эсрэг 13, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 23 хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журм...
tentsver.mn | 3 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19