А.Адъяасүрэн их дуулгын хоёр дахь мөнгөн медалиа хүртлээ

Admin | 2022-06-26


"Улаанбаатар их дуулга 2022"-ийн сүүлийн өдрийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.

Өчигдөр манай улсын 23 бөх таван жинд барилдсанаас эмэгтэйчүүдийн +78 кг жинд А.Адъяасүрэн Израилийн Раз Хершкод ялагдаж мөнгөн медаль хүртлээ.

Өнгөрсөн онд Бакугийн их дуулгаас мөнгөн медаль авч байсан түүний хоёр дахь их дуулгын мөнгөн медаль энэ байв.

Түүний жинд барилдсан Д.Номинзул хүрэл медалийн төлөө Казахстаны Камила Берликашт ялагдаж тавдугаар байрт орсон бол Э.Жаргалмаа Казахстаны Назгул Маратовад, М.Ууганжаргал Оросын Дариа Владимировад эхний шатанд ялагдаж тэмцээнээ дуусгасан юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)