Монгол Улс "The Best Booth Operation Award"-ын эзэн боллоо

Admin | 2022-06-26


БНСУ-ын нийслэл Сөүл хотноо 2022 оны зургаадугаар сарын 23-26-ны өдөр зохиогдсон 37 дахь удаагийн "Seoul International Travel" үзэсгэлэнд Аялал жуулчлалын хөгжлийн төв, "Mon Travel" ХХК хамтран Монгол Улсаа төлөөлөн оролцож "The Best Booth Operation Award"-ын эзэн боллоо.

Ингэснээр БНСУ-д Монгол Улсаа сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх шат дараалсан ажлууд эрчимжиж байна.

Энэхүү арга хэмжээнд хамтран оролцсон "Mon Travel" ХХК болон Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Консулын газрын дарга Б.Болд, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, МИАТ ТӨХК, "Terelj Mountain lodge & Vitsamo" group, БНСУ-д оршин суугаа монголчууд, гар сэтгэл нийлж ажилласан нийт хамтрагчдадаа гүн талархал илэрхийлье.

3 хүн ба дотор нарын зураг байж магад

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)