ХУРДАН МОРЬ: Б.Нямжавын "Богд" хээр азарга түрүүллээ

Admin | 2022-07-10


  Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан азарганы уралдаанд 202 азарга мордож, 199 нь гарааны зурхайгаас эргэжээ.

Үүнээс:

Түрүү магнай: Төв аймгийн Баян сумын уугуул Монгол улсын манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын Богд хээр азарга түрүүллээ. Хээр азарга өмнө нь их хурдын нэг, улсын наадмын нэг түрүү, бүсийн хоёр айргийн эзэн билээ.

Аман хүзүү: Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн Цолмон зээрд давхилаа. Зээрд азарга улс, бүсийн уралдааны дөрвөн түрүү, нэг аман хүзүүний эзэн билээ.

Айргийн гурав: Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Шунхлай группийн ерөнхийлөгч Пүрэвийн Батсайханы Титэм халзан хурдаллаа. Халзан азарга улсын нэг айраг, бүсийн нэг түрүүний эзэн билээ.

Айргийн дөрөв: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга хурдаллаа

Айргийн тав: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул Монгол улсын манлай уяач Гончигбатын Батболдын Хүннү халтар азарга хурдаллаа. Халтар азарга өмнө нь улсын наадмын нэг, бүсийн наадмын хоёр түрүүн эзэн юм.

                                                                        Эх сурвалж: Тод магнай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)