ХУРДАН МОРЬ: С.Энхтөрийн "Дүүгүүр" хээр морь түрүүллээ

Admin | 2022-07-11


   Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой баяр наадмын их насны морьдын уралдаанд 330 нь гарааны зурхайгаас эргэлээ.

Үүнээс:

Түрүү магнай: Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул Аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүллээ. Хээр морь улс, бүсийн хоёр түрүү, нэг айргийн эзэн билээ

Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавьдар давхилаа

Айргийн гурав: Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын цавьдар давхилаа. Цавьдар морь бүсийн уралдааны түрүү, айргийн эзэн билээ

Айргийн дөрөв: Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Цэдэндамбын Эрдэнэбаярын бор халзан. Бор морь бүсийн уралдааны айргийн эзэн билээ

Айргийн тав: Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Монгол улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн халиун хурдаллаа. Халиун морь улсын наадмын түрүү, айргийн эзэн билээ

                                            

                                                                      Эх сурвалж: Тод магнай

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)