Г.БАТБАЯР: Тува бөхчүүдээр төрийн наадмаа самруулах зүгээр үү

Admin | 2022-07-11


   Дархан аварга Г.Өсөхбаярын төрсөн дүү улсын харцага Г.Батбаяр нэгийн даваанд Тува бөхтэй барилдаж өвдөг шороодсон. Гэвч хоёрын даваанд дахин зодоглоход нь үзэгч түмэн бухимдаж буй. Тэгвэл энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийн тайлбар хийжээ. Г.Батбаяр “Тэр намайг давдаг Тува бөх нь Оюун Айдын биш Бат -Өлзий харцагатай барилдсан Сайдын  Шөү гэж бөх уначихаад надтай ирээд барилдчихсан юм билээ.  Тува бөхчүүдээр төрийн наадмаа самруулах зүгээр үү. Би унасан нь үнэн. Оюун Айдын өөрийнхөө оронд нөгөө бөхөө барилдуулснаа хүлээн зөвшөөрч уучлал гуйснаар би 2 ын даваанд гарсан юм шүү. Ёстой барьж идэх нь ээ. Би иймэрхүү юмыг тоохгүй доромжлоод бай Миний сайхан Монголчууд кк” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)