Дарханы зам дээр амиа алдсан 200 гаруй хүний амийг Л.Халтар, Б.Энх-Амгалан нараас нэхье

Admin | 2022-08-17


Дуулиантай эхэлсэн Дарханы замыг шинэчлэх ажил яригдсанаас хойш зургаан жил өнгөрч. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны есдүгээр сарын 5-ны өдрийн хуралдаанаар Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус замыг дөрвөн эгнээ болгон шинэчлэх ажлыг эхлүүлсэн байдаг.

Зам, тээврийн хөгжлийн яамыг 2019 онд Б.Энх-Амгалан толгойлж эхлэн шинэ замыг тавьж дуустал хуучин замыг хуулдаггүй байхад “хар толгойгоороо хариуцна” гэж попрон хуучин замыг хуулсанаар тус замын үйл лай нь эхэлсэн гэхэд хилсдэхгүй.

Замын таван багц ажлын гэрээний нийт дүн тухайн үедээ 83.4 сая ам.долларын төсөвтэй байв. Гэвч тухайн үедээ үнийн дүнг бууруулж 62.9 сая ам.долларын өртгөөр ажлыг эхлүүлсэн.

Замын ажил удаашралтай байгаагаас үүдэн зорчигч иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна. Өнгөрсөн 2021 оны байдлаар зам тээврийн ослоор тус зам дээр 245 хүн бэртэж, 73 хүн амиа алдсан гэх харамсалтай тоон мэдээлэл байдаг. Гэвч ганцхан жилийн дотор нас барсан хүний тоо нэмэгдэж 200 хол давсан гэх мэдээлэл байна. 

Дайн дажингүй, хүн ам цөөтэй улсын хувьд дээрх тоо харьцангуй өндөр юм. Урд хөрштэйгээ үнэхээр учраа олохгүй байна уу эсвэл илүү ихийг завших зорилгоор албаар удаашруулаад байна уу гэсэн хардлага хэн бүхэнд төрөх боллоо. Учрыг мэдэхгүй ч зам ашиглалтанд ортол дахин хэдэн амиа золих ёстой вэ, Ерөнхий сайд аа...?

Та үнэхээр хэлсэндээ хүрч хар толгойгоороо хариуцна гэсэн одоогийн ЗТХ-ийн сайд Л.Халтар болоод, Б.Энх-Амгалан нарт хариуцлага тооцож чадах уу? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)