Э.Цэндбаатар мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа өнөөдөр хийнэ

Admin | 2021-12-23


ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хөөгдсөнийхөө дараа мэргэжлийн тулааныг сонгоод байгаа билээ. Дасгалжуулагч Энхтайваны шавь тэрбээр мэргэжлийн боксын гурав дахь тулаанаа хийхээр ОХУ-ыг зорьсон. Түүний тулаан анхандаа энэ сарын 17-нд товлогдсон. Гэвч хойшлон, өнөөдөр өрсөлдөнө.

Э.Цэндбаатарын өрсөлдөгч нь Аслан Кабисов. Орос эр мэргэжлийн дэвжээнд долоо тулалдахдаа бүгдэд нь ялсан. Үүнээс дөрвийг нь хүнд цолтоор дийлсэн амжилттай. Ялагдал гэдгийг амсаагүй яваа тулаанч.

Э.Цэндбаатар өмнө мэргэжлийн боксын хоёр тулаан хийсэн туршлагатай. Үүнээс нэгийг нь хүнд цохилтоор ялж байсан юм. Манай тамирчин 25, Кабисов 24 настай. 59 кг-д өрсөлдөх тэдний тулаан өнөөдөр Монголын цагаар 21.00 цагт болно.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)