Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы нээлтэд оролцлоо

Admin | 2022-09-20


НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтэд оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг НҮБ-ын Төв байранд хүрэлцэн ирэхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш угтан авсан бөгөөд Ерөнхийлөгч өнөөдөр зарим улсын төрийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийж, маргааш Ерөнхий санал шүүмжлэлд олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ.

Энэ удаагийн чуулганд 100 гаруй орны төрийн тэргүүн, 59 орны Засгийн газрын тэргүүн, гурван улсын Шадар сайд нар биечлэн оролцож байна.

Ерөнхийлөгч өнөөдөр Европын комиссын дарга Урсула вон дер Леиен, Словени улсын Ерөнхийлөгч Борут Бахор нартай уулзана. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио Ерөнхийлөгчид бараалхах юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)