Фэйсбүүкээр танилцсан залуугаа бүлэглэн дээрэмдэж, шатаажээ

Admin | 2022-09-21


   Энэ оны есдүгээр сарын 16-ны 21:21 цагт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Гудамжинд хүнд зодуулсан хүн хэвтэж байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад 26 настай, эрэгтэй Б гэгчийг фэйсбүүкээр танилцсан 16 настай, эмэгтэй Р гэгч нь тус хороонд байрлах нийтийн байранд дуудан уулзаж, бусадтай бүлэглэн /15 настай, эрэгтэй “Э”, 21 настай, эрэгтэй “Т”, 25 настай, эрэгтэй “Э”, 17 настай эмэгтэй “У”/ хохирогчийн бугуйн цаг, гар утас, банкны карт зэргийг дээрэмдэн, банкны картын нууц дугаарыг хэлүүлэхийн тулд хохирогчийн хувцсыг нь тайлж нүцгэлэн зоджээ.Улмаар дээрээс нь шатамхай будаг шингэлэгч цацаж, гал тавин шатаан хэргийн газраас зугтсан нөхцөл урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Дээрх хэрэг холбогдсон сэжигтнүүдийг баривчлан шалгаж байгаа аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)