Сэлэнгэ, Хэнтий зэрэг тариалангийн бүс нутгаар цас орж, цочир хүйтэрчээ

Admin | 2022-09-21


   Баруун бүсийн Хөвсгөл, Завхан, Ховд, Увс зэрэг нутгаар өвөлжилт хүндрэхийг анхааруулаад байгаа. Тэгвэл урьд шөнө хэд хэдэн аймгаар цас орж, цочир хүйтэрчээ. Тодруулбал, өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв аймгуудад бороо оржээ. Харин тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Хэнтий, Увс зэрэг хэд хэдэн аймгуудад цас орж, хөрсөнд цочир хүйтрээд байна. Үүний улмаас малчид, тариаланчид өвс, тэжээл татах, тээвэрлэхэд хүндрэл үүсээд байгаа аж.

Харин өнөөдөр Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орох байна. Түүнчлэн энэ сарын 24, 25-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн бэлчирээр, 26-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 24, 25-нд нутгийн зарим газраар, 26-нд нутгийн баруун хэсгээр 14-16 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байгааг цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс анхаарууллаа.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)