Т.НЯМ-ОЧИР: Цэцэрлэгийн III шатны бүртгэл ирэх сарын 10-наас эхэлнэ

Admin | 2022-09-28


Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир өнөөдөр цэцэрлэгийн I шатны цахим бүртгэлийн үр дүн, II шатны цахим бүртгэлийн явцын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар нийслэлд цэцэрлэгт хамрагдаж буй хүүхдийн тоо 113.654 байна.

Цэцэрлэгийн элсэлтийн II шатны цахим бүртгэл энэ сарын 10-26-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 11078 хүүхдийг цэцэрлэгт хамруулах хүсэлт ирүүлжээ. Одоогийн байдлаар хүсэлт явуулсны дараа цэцэрлэгт элссэн 2263 хүүхэд бий.Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажлын хүрээнд өргөө гэр цэцэрлэг, түрээсийн байр, шинэ обьект худалдан авах, байгууллагын цэцэрлэг зэрэг олон хэлбэрээр цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байгаа. Тодруулбал:

Эхний өргөө гэр цэцэрлэг Сонгинохайрхан дүүрэгт байгуулагдав

Түрээсийн байранд үйл ажиллагаагаа эхэлсэн 71 /7055 ор/ салбар байна

Бие даасан нэг обьект /240 ор/ худалдан авч, гурван обьект худалдан авахаар ажиллаж байна

Орон сууцны 1 давхрын 7 талбайг /765 ор/ худалдан авч, 4 салбарыг /325 ор/ худалдан авах ажил үргэлжилж байна.

Цэцэрлэгийн цахим бүртгэлийн III шат ирэх аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд үргэлжилнэ" гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)