ҮЙЛ ЯВДАЛ: "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хурал болно

Admin | 2022-09-29


 Өнөөдөр буюу есдүгээр сарын 30-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт ХСҮТ-д “Азийн Цөмийн Хамтын Ажиллагааны Форум-Хавдрын туяа эмчилгээ” сэдэвт хавдрын туяа эмчилгээний тухай сүүлийн үеийн шинэ мэдээллүүд бүхий нээлттэй лекц болно. Утас: 99063902

11.00 цагт Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейд "Хил хязгааргүй номын сан" төслийн нээлт болно. 

11.00 цагт "Монгол ньюс" мэдээллийн төвд Мон­­го­лын гурилан бүтээгдэхүүн үйлд­­­вэр­­лэгчдийн холбооноос гурилан бүтээгдэхүү­­­­ний үнэ нэмэгдэж бай­­­­­­­­гаа­­­­ талаар мэдээлнэ.

12.00 цагт "Мишээл экспо" төвд хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нэгдсэн "ECO MONGOLIA EXPO- 2022" үзэсгэлэн яармагийн нээлт болно. Утас: 88881924

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Чингис хааны мэндэлсний 860 жилийн ойг тохиолдуулан зохиолч Д.Жамъян хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт Эрүүгийн цагдаагийн албанд Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хэвлэлийн хурал болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)