Д.Тогтохсүрэн: Ажлын хэсэг нийгмийн даатгалын багц хуулиудад сайн ажиллах шаардлагатай байна

Admin | 2022-01-02


УИХ дахь МАН-ын бүлэг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нэгдүгээрт, намыг бүлэг намрын чуулганаар хэлэлцэх асуудлуудын талаар ярилцсан. Хоёрдугаарт, нийгмийн даатгалын багц хуулийг хэлэлцэхтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцсэн. Намрын чуулган нэгдүгээр сарын сүүлчээр завсарлана. Чуулган завсарлахаас өмнө хэлэлцэж шийдвэрлэх хуулиуд бий. Ялангуяа эдийн засгийг сэргээх чиглэлээр саяхан гарсан хөтөлбөртэй холбоотой асуудлууд байна. Нийгмийн даатгалын багц хуулиудын тухай Засгийн газар 2021 оны аравдугаар сарын 15-нд таван хуулийн төсөл өргөн барьсан. Тухайлбал, нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулаг өргөн барьсан,  нийгмийн даатгалын сангаас тэтгэврийн даатгалын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн даатгалын хууль, нийгмийн даатгалын сангаас олгох мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрийн ослын даатгал, төлбөрийн тухай хууль, нэмэлт тэтгэврийн тухай хуулийг өргөн барьсан. Дээрх таван хуулийг өнөөдөр үнэлгээний хэлтэс А.Ариунзаяа сайдын танилцуулга, мэдээлэл, гишүүдийн саналыг сонсоод УИХ-ын гишүүн Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэгээр ахлуулсан ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон. Ажлын хэсэг нийгмийн даатгалын багц хуулиудад сайн ажиллах шаардлагатай байна” гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)