МОНЦАМЭ агентлаг Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжжээ

Admin | 2022-01-02


2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний Засгийн газрын хуралдаанаар МОНЦАМЭ агентлагийг  Ерөнхийлөгчийн Тамгын газарт шилжүүлэх шийдвэр гарсан. Тус агентлаг нь 1921 онд МОНТА буюу Монголын цахилгаан мэдээ нэртэй байгуулагдсан цагаасаа тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн мэдээллийн ууган байгууллага юм. 

Мөн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын мэдээллийн агентлагуудын нэгдсэн байгууллага ОАНА-ын гишүүний хувьд гишүүн агентлагуудтай тогтмол мэдээлэл солилцож, Монгол Улсад болж буй үйл явдлын тухай мэдээ мэдээллийг өдөр тутам ОАНА-ын мэдээллийн нэгдсэн санд нийлүүлдгээрээ онцлог юм.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)