Б.ЭРДЭНЭБУЛГАН: Антибиотик их хэрэглэх тусам бактерийг устгаж чадахааргүй болно

Admin | 1 Жилийн өмнө


Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг нь жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг “Антибиотикийн талаарх Дэлхийн 7 хоног” аяныг "НЯНГИЙН ЭСРЭГ ЭМИЙН ТЭСВЭРЖИЛТЭЭС ХАМТДАА СЭРГИЙЛЬЕ”  уриан дор энэ сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

Тус өдөрлөгийн үеэр зүрх, уушги,  чих, хамар хоолой, мэс засал, дүрс оношилгоо, сэргээн засалч, эмэгтэйчүүд, уламжлалтын нарийн мэргэжлийн эмч нар иргэдэд үнэгүй үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өглөө. Мөн энэ үеэр эм зүйч, халдвар судлаач эмч нар АНТИБИОТИК-ийн зохистой хэрэглээ, гаж нөлөө, нянгийн тэсвэржилт, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, мэдээлэл өгсөн юм.

УХТЭ-ийн Ерөнхий захирал Б.Эрдэнэбулган "Иргэдэд зориулсан өдөрлөгөөр эмийн зохистой хэрэглээ, тэр дундаа антибиотикийн  зохистой хэрэглээний талаар нарийн мэргэжлийн эмч, эм зүйч нар  зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

ДЭМБ-аас шаардлагагүй тохиолдолд антибиотикоос зайлсхийх зөвлөмж өгсөн. Тус байгууллагаас гаргасан судалгаагаар бидний дунд оршин байгаа бактериуд одоогийн хэрэглэгдэж байгаа антибиотикуудад мэдрэг чанар буурч байна гэсэн ОУ-ын судалгаа  гарсан. Энэ нь тэсвэржилт өндөртэй бактериудыг устгаж чадахгүй гэсэн үг юм. Тиймээс шаардлагагүй бол антибиотикийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Антибиотик их хэрэглэх  тусам бактериуд эмэнд мэдрэг бус болж, цаашлаад бактерийг устгаж чадахааргүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй. 

Мөн өдөрлөгөөр мэс засал, чих, хамар хоолой, эмэгтэйчүүдийн үзлэг, артерийн даралт хэмжилт, цусны сахар, хэвлийн эко, мэс засал, уушгины эмч нар маш олон чиглэлээр иргэдэд үнэ төлбөргүй  үзлэг хийж, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.” гэв.

 

Arslan.mn

Arslan.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)