БНСУ-д хүчирхийлэлд өртсөн монгол охины талаарх өргөдөл Ерөнхийлөгчид нь хүрчээ

Admin | 2022-01-04


БНСУ-ын Өмнөд Кёнсан мужийн Янсан хотын дунд сургуульд сурдаг монгол охин А нь өнгөрсөн оны долдугаар сард үе тэнгийнхээ Солонгос охидод зодуулж, зургаан сарын турш хүчирхийлэлд өртсөн хэрэг гарсан. Энэ хэргийн талаар тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд арванхоёрдугаар сард анх мэдээлснээр олон нийтэд ил болсон билээ. Уг хэргийг солонгосчууд хүүхдийн эрх ноцтой зөрчигдсөн гэж үзэн шударга шийдвэрлүүлэхийн тулд Төрийн тэргүүнийхээ сонорт хүргэхээр Хөх ордны цахим хуудсанд өргөдөл гаргаснаар монголчууд дэмжиж саналаа өгсөн. Хэрэв гаргасан цахим өргөдлийг сарын хугацаанд 200 мянган хүн дэмжиж, санал өгвөл Ерөнхийлөгч нь хүлээн авдаг журамтай юм.  Журмын дагуу охины хэргийн талаарх өргөдөл 232 мянга гаруй санал авч дээрх шаардлагад хүрсний дагуу БНСУ-ын Ерөнхийлөгч хүлээн авсан байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)