
Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа бүрдүүлэхдээ зарим сайдын орон тоог онгорхой үлдээсэн. Тэгвэл сул үлдээсэн сайдын томилгоог хийх сурагтай. Түүнчлэн зарим салбарын сайдыг сольж магадгүй аж. Тодруулбал, удаан хүлээгдсэн Боомт хариуцсан сайдад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарын оронд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын оронд УИХ-ын гишүүн С.Чинзоригийг томилохоор яригдсан бололтой. Гэхдээ томилгоог эцсийн байдлаар хэзээ хийх нь хараахан тодорхойгүй байна.
Нэг зүйлийг нэмэлт болгон дурдахад УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн намрын чуулганаар Сангийн сайд Б.Жавхлан руу хэсэг үг шидэж “боргосон”. Тэрбээр “Б.Жавхлан өөрөө Сангийн сайд атал банк болгонд гар дүрдэг. Мөнгө угаадаг, их хэмжээний зээл авч банк дампууруулсан хүн” хэмээн ярьсан. Ингэхдээ олон нийтийн цахим сүлжээнд чуулганы танхимаас өөрөө шууд бичлэг хийж, Б.Жавхлан сайдыг огцруулах бичиг ч хүргүүлж үзэв. Энэ нь зөвхөн Б.Жавхлан сайдад ч биш МАН-даа хаягласан дайралт биз. Харин түүнийг МАН-ын албан тушаал хуваах “бялуу”-наас хүртэж чадаагүй учир ийн шантааж хийж байгаа гэх яриа ч гараад амжсан. Ц.Даваасүрэнгийн хувьд УИХ-д хэд хэдэн удаа томилогдож байгаа туршлагатай улс төрч. Түүний хувьд амнаасаа зүгээр ч нэг сул үг унагахгүй нь тодорхой. Цаанаа ямар нэг зорилготой байж таарна. Тэгвэл түүний зорилго биелж Барилга хот байгуулалтын сайдаар яригдаж байгаа аж. Гэхдээ Ц.Даваасүрэн гишүүний эцсийн хүсэл нь Сангийн сайдын оронд залрах байсан болов уу. Иймэрхүү арга барилаар суудал ахидаг энэ мэтчилэн гишүүдийг дараагийн сонгуульд ард түмэн хэрхэхээ нэг бодож үзэх хэрэгтэй л байгаа юм даа.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Хэрцгийгээр бэр эгчийнхээ амийг хөнөөсөн этгээдэд 20 жил хор...
tentsver.mn | 11 цагийн өмнө

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны ажлын тайланг...
tentsver.mn | 11 цагийн өмнө



Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Монгол Улс далайд гарцгүй ч оюун санааны хувь...
tentsver.mn | 16 цагийн өмнө

Хөгжлийн банкны сонсголд дуудагдсан ГЭРЧҮҮД дахиад л ИРЭХГҮЙ...
tentsver.mn | 16 цагийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар Санхүүгийн зохицуулах хороонд ажи...
tentsver.mn | 16 цагийн өмнө


Төслийн үлдэгдэл санхүүжилтийг сумдын ЭМТ-ийн усан хангамжий...
tentsver.mn | 17 цагийн өмнө

Засгийн газар хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулах т...
tentsver.mn | 17 цагийн өмнө





УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Ж.Мөнхбат нарыг яллагдагчаар татн...
tentsver.mn | 18 цагийн өмнө
















Ноолуурын ханш килограмм нь 230 мянган төгрөгт хүрлээ
tentsver.mn | 2022-03-14








Сэтгэцийн эмч П.ЭНХ-УЧРАЛ: Нойргүйдэл эцэстээ нас богиносохо...
tentsver.mn | 11 Сарын өмнө











