Казахстаны Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорчээ

Admin | 2022-01-04


Казахстанд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн иргэд Засгийн газраа огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсан билээ. Тэгвэл орон нутгийн “Kazinform” мэдээллийн сайтад Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон талаар мэдээлжээ. Казахстан Улсын Үндсэн хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Засгийн газрыг огцруулах хүсэлтийг албан ёсоор хүлээн авсан байна. Улмаар Ерөнхий сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Алихан Смайловыг томилсон байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)