Увс, Архангай, Сүхбаатар аймгуудад малын хорогдол 9000 давжээ

Admin | 1 Жилийн өмнө


Одоогийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувь цастай, 9 аймгийн 15 суманд цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаан зудархуу байдалтай байна. Аймаг, сумын аюулгүйн нөөцийн өвсний 43.2 хувь, тэжээлийн 40.0 хувь зарцуулагдаж 14.2 мянган тн өвс, 6.0 мянган тн тэжээлийн үлдэгдэлтэй байна. Он гарсаар 68521 толгой том малын зүй бусын хорогдол гарсан нь өмнөх 7 хоногоос 26441 толгойгоор нэмэгдлээ. Энэ нь оны эхний 71.1 сая малын 0.09 хувийг эзэлж байна. Хамгийн их хорогдолтой нь Увс /9862/, Архангай /9850/, Сүхбаатар /9718/, Баян-Өлгий /6131/, Завхан /5454/ аймгууд байна.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)