БНСУ-ын “Хөх ордон”-ы цахим хуудсанд Монгол охины төлөө 188 мянга хүн санал өгөөд байна

Admin | 2021-12-02


БНСУ-ын дөрвөн сурагч Монгол охиныг 6 цагийн турш зодож, доромжилсон асуудал “Хөх ордон”-ы цахим хаягт нийтлэгдээд байгаа билээ. Хэдийгээр хэрэг өнгөрсөн долдугаар сард болсон ч өнөөг хүртэл охиныг зодсон сурагчдад хариуцлага хүлээлгээгүй бөгөөд хоёр нь тусгаарлалтад байга гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл монголчууд охины эрхийг ноцтойгоор зөрчиж, хүчирхийлэл үйлдсэн уг асуудлыг БНСУ-ын төрийн тэргүүний анхааралд хүргэхээр санал өгсөөр байна. Одоогоор 68 мянга орчим хүн санал өгөөд байна. Одоогоор нийт дөрвөн шатлалын хоёрдугаар шатанд явж байна. Хэрэв 200 мянга хүрвэл тус улсын Ерөнхийлөгчийн ажлын хэсэг гарч асуудлыг шийдвэрлэдэг байна. Ийм та бүхэн доорх холбоосоор орж саналаа өгөөрэй.

https://www1.president.go.kr/petitions/602674

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)