Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд 16 машины багтаамжтай 4 давхар бүхий хоёр автомат зогсоол бий. Энэхүү давхар зогсоолыг 2020 оны арваннэгдүгээр сард угсарч бэлэн болгожээ. Гэвч уг давхар зогсоол ашиглагдахгүй хоёр жил болсон юм. Чухам яагаад өнөөг хүртэл ашиглалтад орохгүй байгаа талаар автомат давхар зогсоолыг оруулж ирсэн "Ай Ти Партнерс" ХХК-ийн Авто зогсоолыг хариуцсан мэргэжилтнээс тодрууллаа.
-Танай оруулж ирсэн 4 давхар автомат зогсоол угсрагдаад хоёр жил болсон ч нэг ч ажиллаагүй гэлээ. Ажиллахгүй байгаа шалтгааныг нь тодруулж болох уу?
-Энэ төрлийн зогсоол манайд өмнө нь ашиглагдаж байгаагүй учраас ашиглалтын стандарт байдаггүй юм байна. Ингээд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай бичиг баримтын асуудалтай байсаар өдийг хүргэлээ. Бид тус зогсоолоо ажиллуулах түр стандартын гэрчилгээгээ авсан байгаа.
-Одоо гэрчилгээгээ авчихсан юм чинь ажиллаж эхэлнэ гэсэн үг үү?
-Мэргэжлийн хяналтын газраас ажиллуулах зөвшөөрлөө авчихвал босоо эргэлтэд машины зогсоолоо хэвийн үйл ажиллагаанд оруулахад бэлэн. Мөн тохирлын гэрчилгээ буюу бүтээгдэхүүн нь тогтоосон шаардлагад нийцсэнийг тодорхойлсон баримт бичгээ ч мөн адил өгсөн.
-Угсралт бүрэн хийгдсэн. Ажиллуулахад ямар ч асуудалгүй байгаа юм байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Угсралт бүрэн хийгдээд хоёр жил болж байна.
Давхар зогсоолыг нийт 600 сая төгрөгөөр оруулж иржээ
Тус эмнэлгийн зогсоол үргэлж дүүрэн байдаг бөгөөд эмнэлгээр үйлчлүүлж буй иргэд автомашинаа тавих газаргүй хүндрэлтэй байдаг. Хэрэв тус зогсоол ашиглалтад орвол 16 машин нэг дор хүлээн авах боломжтой юм. Уг давхар "Smart parking" зогсоолыг "Ай Ти Партнерс" ХХК оруулж ирсэн бөгөөд угсралтыг "NETIS Elevator" компани гүйцэтгэсэн юм байна. Дөрвөн давхар бүхий нэг зогсоол 8 машин багтах бөгөөд нэгжийн үнэ 300 сая төгрөгөөр оруулж иржээ. Тэгэхээр нийт 600 сая төгрөгийн зогсоол хоёр жилийн хугацаанд стандартгүй гэх шалтгаанаар нэг ч ажиллаагүй гэсэн үг.
А.Мөнхнаран
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Сонсголонгийн гүүрийн нэг чигийн хөдөлгөөнийг хааж засварын ...
tentsver.mn | 14 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19