Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтын нээлтэд оролцож, шалгалтын явцтай танилцлаа. Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр, ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд нэгдүгээр улирлын шалгалт энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хот болон 21 аймагт нэгэн зэрэг үргэлжлэх юм. Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт болсон ерөнхий шалгалтын нээлтэд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Төрийн албаны зөвлөл болон НИТХ-ын удирдлагуудын хамт оролцож, Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, шалгалтын явц, зарим шинэчилсэн зохицуулалтуудын талаар мэдээлэл солилцлоо.
УИХ-ын дарга уулзалтын үеэр, төрийн албанд төрөл садан, танил талаараа дамжуулж биш, ур чадвар, хандлага, ёс зүйгээрээ сонгогддог байх ёстой гэдгийг онцлоод сонгон шалгаруулалт ил тод төдийгүй хүртээмжтэй байхад анхаарч ажиллаж байгааг тэмдэглэлээ. Тэрбээр үргэлжүүлэн, шалгалтад оролцогчдод амжилт хүсэхийн зэрэгцээ төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлж, хүний нөөцийг чадавхижуулснаар авлигаас ангид, ёс зүйг эрхэмлэсэн нийгмийг цогцлооно гэдгийг дурдаад цаашид ерөнхий болон тусгай шалгалтын асуултуудыг улам боловсронгуй болгож, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүйгээр, орчин үеийн ухаалаг системд суурилсан зохицуулалтуудыг судлан хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг өглөө.
2023 оны нэгдүгээр улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад нийт 5126 иргэн бүртгүүлсэн бол нийслэл хотоос 2050 иргэн оролцож байна. Энэ удаагийн ерөнхий шалгалтад оролцогчдын дундаж ирц, оноо харьцангуй өндөр байгаа төдийгүй иргэд биеийн давтагдашгүй өгөгдөл болох хурууны хээгээр бүртгүүлж оролцохоос гадна цахим үнэлгээний системээр онооны байдлыг нэгтгэн мэдээлж байгаа юм. Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын ээлжит чуулганаар авлигатай тэмцэх, засаглалыг сайжруулах шинэчлэлийн хүрээнд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэлэлцэнэ хэмээн Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга энэ сарын 23-2...
tentsver.mn | 8 цагийн өмнө
Элсэлтийн шалгалтын бүртгэл энэ долоо хоногт дуусна
tentsver.mn | 2024-04-22
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Герм...
tentsver.mn | 2024-04-22
Өнөөдөр олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна
tentsver.mn | 2024-04-22
Орос гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонгийн хэрг...
tentsver.mn | 2024-04-22
ДОРНОД, СҮХБААТАР АЙМАГТ ГАРСАН ХЭЭРИЙН ТҮЙМРИЙГ БҮРЭН УНТРА...
tentsver.mn | 2024-04-22
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
tentsver.mn | 2024-04-22
Монгол хэл бичгийн дахин шалгалт наймдугаар сарын 17-нд болн...
tentsver.mn | 2024-04-19
Хүүхдийн паркийн баруун жигүүрийн 10.2 га талбайн 80 хувьд н...
tentsver.mn | 2024-04-19
Чөлөөт бөхийн Азийн бүсийн тэмцээн Киргизстаны Бишкек хотноо...
tentsver.mn | 2024-04-19
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ
tentsver.mn | 2024-04-19
Олимпын эрх олгох чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр эхэлнэ
tentsver.mn | 2024-04-19
Их, дээд сургуулийн босго оноог 420 болгон шинэчиллээ
tentsver.mn | 2024-04-19
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Өнөрбүл“ төвийн багш, ажилтнуудад тө...
tentsver.mn | 2024-04-19
“Бэлтэс Мөрөн” ХХК-ийн хэргийг тавдугаар сард шүүх хуралдаан...
tentsver.mn | 2024-04-19
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 25 байршилд зохион байгуу...
tentsver.mn | 2024-04-19
Сэлбэ голоос 50 орчим настай эмэгтэй хүний цогцос олджээ
tentsver.mn | 2024-04-19