
Мэргэжлийн сагсан бөмбөгийн ертөнц дэх хамгийн хүчирхэг лиг болох NBA (National Basketball Association)-д Монголын анхны сагсан бөмбөгчин тоглох цаг мөч ойртсоор. АНУ-ын Оюутны лиг (NCAA)-ийн нэгдүгээр дивизион буюу дээд ангилалд монгол хүний мөрийг анх гаргасан, "Дэйтон флайерс" багийн тоглогч Шаравжамцын "Майк" Энхийн-Од энэ жилийн NBA draft буюу шинэ тоглогчдын сонгон шалгаруулалтад нэр нь орсон гэдгийг спортын томоохон суваг ESPN-ийн эх сурвалжаас (Сэтгүүлч Jonathan Givony анх мэдээлсэн) уламжлан Daytondailynews.com, Hoopshype.com, Fieldlevelmedia.com гэх мэт олон мэдээллийн хэрэгслээр шуугиж эхэллээ.
Ш.Энхийн-Од өнгөрсөн хавар АНУ-ын ахлах сургуулийг 2022 оны төгсөлтийн Дэлхийн шигшээд багтан, АНУ-ын үе тэнгийнхнийхээ шигшээ багтай хийсэн тоглолтод оролцож, намраас нь Дэйтон их сургуулийн багийн хамгаалагч болж, улирлын турш амжилттай тоглон, "Атлантик-10" конференцийн шинэ тоглогчдын бэлгэдлийн шигшээд нэрлэгдсэн юм.
Ш.Энхийн-Одод NCAA-ийн шилжилт, наймааны цонхоор өөр их сургуулийн багт орох боломж байсан ч мэргэжлийн замналаа эхлүүлэхийг илүүд үзсэн бололтой хэмээн дээрх хэвлэлүүдэд бичсэн байна. NBA Draft 2023 нь зургаадугаар сарын 22-нд Нью Йоркийн Брүүклинд болно.
Ц.Энхтүвшин, "Таван цагариг" сонин
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мун Монгол У...
tentsver.mn | 7 цагийн өмнө









Б.ЖАВХЛАН: Ажилласан жил цалингийн хэмжээгээр тооцон тэтгэвр...
tentsver.mn | 2023-06-08


“Тавантолгой төмөр зам” болон “Тавантолгой” ХК-д тогтоосон о...
tentsver.mn | 2023-06-08

Эхний таван сарын байдлаар нийт бараа эргэлт 35.3 хувиар өсч...
tentsver.mn | 2023-06-08

















