Сүүлийн үед “Instagram”-ын “Twitter” шиг хувилбар гарна гэсэн яриа гарсан байна. Энэ нь саяхан “Twitter”-ийн захирал болсон Линда Якарринод томоохон сорилт болох нь. Одоогийн байдлаар шинэ апп-ийн нэрийг зарлаагүй байгаа бөгөөд “Project 92” (P92) гэж нэрлээд буй. “Instagram” тус апп-ийг энэ зун хэрэглээнд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа. P92-н хувьд хэрэглэгчдийн баазаа аль хэдийн босгосон буюу “Instagram” хэрэглэгчдийг өөрийн хаягаар дамжин орох боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр P92 дээр “Instagram” хэрэглэгчийн дагагч, баталгаажуулалтын цэнхэр тэмдэг болон бусад тохиргоо гээд юутай ийтэйгээ байрших нь. “Twitter” 280 тэмдэгтийн хязгаартай байдаг бол шинэ апп “Mastodon”-ы адил 500 тэмдэгтийн хязгаартай. Түүнчлэн P92 дээр 5 хүртэлх минутын бичлэг, зураг, линк оруулах боломжтой гээд ер нь л “Twitter”-тэй төстэй.
Шинэ апп гарч ирснээр бичвэрт суурилсан платформын өрсөлдөөн улам л ширүүсэж олон тоглогчидтой болох тусам зөвхөн “Twitter”-д байдаг хүч саарах нь. Тэгэхээр жиргээнээс өөр газар жиргэх нь хэвийн үзэгдэл болох юм.
“Instagram” сүүлийн хэдэн жилд хурдацтай томорсон “TikTok”-ын бялуунаас хуваахаар нэлээдгүй хөрөнгө хаяж, “TikTok” шиг богино хэмжээний бичлэг дэмждэг болсон. Том зургаар нь харвал “Meta” (META) “Facebook” болон “Instagram”-д цаг үеийн трэндийг асар хурдан шингээж сайжруулалт хийж байгаа. Үүнийг хоёр жилийн өмнөх “Facebook”, “Instagram”-ыг одоогийн хувилбартай нь харьцуулахад өлхөн харж болохоор.
Илон Маск “Twitter”-т олон шинэ өөрчлөлт хийсэн нь хэрэглэгчдийг тус платформоос дайжихад хүргэсэн. Улмаар “Twitter”-тэй өрсөлдөхөөр “Mastadon”, “T2”, “Bluesky” зэрэг олон ч платформууд ар араасаа гарч ирсээр. Тэгэхээр “Twitter”-ээс нүүр бууруулсан хэрэглэгчийн орон зайг “Instagram”-ын шинэ апп нөхөх нь.
ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Холбоотой мэдээ
Цагаан сарын битүүн буюу 2026 оны хоёрдугаар сарын 17-нд ама...
tentsver.mn | 10 цагийн өмнө
Г.ЗАНДАНШАТАР: СУРАГЧ БҮРИЙН ОНЦЛОГТ НИЙЦҮҮЛСЭН, ХИЙМЭЛ ОЮУН...
tentsver.mn | 14 цагийн өмнө
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил...
tentsver.mn | 2026-01-06
ТОЙМ: Монголын боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг...
tentsver.mn | 2021-11-06
Ч.ЭРДЭНЭДАЛАЙ: Иргэд идэвхгүй атлаа баячуудыг муулдаг. Үүний...
tentsver.mn | 3 Жилийн өмнө
Улсын харцага Б.БАТ-ӨЛЗИЙ: Төрийн наадамд түрүүлэхийн тулд б...
tentsver.mn | 2 Жилийн өмнө









