УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна

Admin | 2023-06-19


ОХУ-ын Холбооны хурлын төрийн думын дарга В.В.Володины урилгаар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 18-22-ны өдөр ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ тухай УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн думын дарга В.В.Володин нартай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцох юм.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурлын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулах баримт бичигт гарын үсэг зурах юм байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)