УИХ дахь Намын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдана

Admin | 2023-10-30


Өнөөдөр болох зарим үйл явдлууд

Төрийн ордонд 

09:00-15:00 цагт УИХ дахь Намын бүлгийн болон ажлын хэсгийн хуралдаан болно. 

Холидэй Инн зочид буудлын хурлын танхимд

09:00-13:00 цагт “Бүх нийт боловсролын төлөө!” Иргэний нийгмийн үндэсний эвслийн жил тутам зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, Санхүүжилт, Хариуцлага” Иргэний нийгмийн чуулган болно. 

Хангарди ордны 14 давхарт

10:00 цагт Нийслэлийн нийтийн тээвэрт хийж байсан парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т өгч шалгуулахаар болсон тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл хийнэ. 

МҮЭ-ийн холбооны байр 4 давхарт Хурлын танхимд

11:00 цагт Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн Аж ахуй нэгжийн зарим удирдлага, урьд нь удирдлагаар ажиллаж байсан хүмүүсийн хууль бус ажиллагаа, томилгоотой холбоотой асуудлаар Монголын Төмөр Замчдын ҮЭ-ийн холбооны дарга асан Б.Баяраа сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)