Н.БАТСУУРЬ: Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ

Admin | 2022-01-13


Өнөөдөр Увс аймгийн Ховд сумын харьяат бөх, даян аварга Н.Батсуурь шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд  зодоглохоор очсон ч МҮБХ-ноос барилдуулаагүй билээ. Түүнийг бүртгүүлээгүй тул барилдуулах боломжгүй гэж үзсэн юм.

Н.Батсуурь аварга өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргүүлье. Намайг цагтаа бүртгүүлээгүй гэж хүмүүс ойлгоод байх шиг байна. Цаг тухайд нь бүртгэж авахгүй болохоор нь цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн. Мөн мессэнжерээр бичсэн.

Допингийн хувьд 11 сараар эрх хассан ч ёс зүйтэй байж ард түмнээ хүндэтгэн 18 сар ухамсараараа барилдсангүй.  Допингийн лабораториос Very_low буюу  маш бага гарсан тамирчинаасаа асуугаарай гэсэн хариу ирсэн. Тэд надаас тодруулалгүй мэдээлсэн. Шинжилгээ авах процесс, зааврыг дагаагүйд нэг ч удаа гомдлон хариуцлагаас зугтаагүй.

Бүх шийдвэрийг хүндэтгэн зохих шийтгэлээ хүлээн авсан, шийтгэлийн хугацаанд барилдаагүй.

Өнөөдрийн хувьд Даян аварга цолоо Монгол улсын суурь хууль болох Үндсэн хуулийн өдрөөр дуудуулахаар эрхэмлэн зорьж очсон. Гэтэл ямар учраас барилдуулахгүй гэдгээ тайлбарлаж чадахгүй, хувь хүний үзэмжээр асуудалд хандсан нь бухимдаж байна.

Үндсэн хуулийн өдрөөр үндсэн хуульд заасан ялгаварлуулахгүй байх эрхээ зөрчүүллээ.

Үндэсний бөхийн холбоо өргөдөл бичиж өг гэсний дагуу бичиж өгөхөд харцагуудын барилдаанаас барилдаж болно гэдэг хариу өглөө. Ингэж байж барилдуулах байсан юм бол өчигдөр энэ хариугаа хэлээд өнөөдөр энэ сайхан өдөр Даян аваргын цолоо анх удаа дуудуулах байлаа

Он гараад барилдана гэдгээ хэлсэн байхад ингэж хааж боож байгаа нь бөхчүүдийн эрхийг хамгаалж чадах эсэх дээр МАШ ТОМ ЭРГЭЛЗЭЭ төрүүллээ. Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийн эрхийг зөрчих эрх байхгүй" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)